Хараа голын усны түвшин 19 см-ээр нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-06-25 14:44:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хараа голын усны түвшин өглөөний 8:00 цагийн хэмжилтээр өмнөх өдрийнхөөс 19 см-ээр нэмэгдэж, гол үерийн түвшинд хүрч үерлэж байна.


Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад Хараа гол 71 см их, Хүйтэн, Шарын голын усны түвшин олон жилийн дундажаас бага байна. Өнөөдөр, маргаашдаа усны түвшин 6-10см нэмэгдэх хандлагатайг ОБЕГ мэдээлэв.

Иймд гол, нуурын эрэг орчимд амарч зугаалахгүй, баталгаат гүүрээр зорчих, зориулалтын бус хийлдэг гудас, завь, тоглоом ашиглахгүй байх, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хараа хяналт тавьж сонор сэрэмжтэй байхыг зөвлөжээ.

Холбоотой мэдээ