УИХ-ын сонгуулийг олон улсын 12 хэвлэлийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжилна

СОНГУУЛЬ 2024
b.tuul@montsame.gov.mn
2024-06-25 14:13:44

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 25 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураах өдөр энэ сарын 28-нд болно.


Энэ удаагийн сонгуулийн явцыг Киодо ньюс, CCTV, Блүүмберг, Синьхау агентлаг, Буриад ТВ зэрэг олон улсын 12 хэвлэл мэдээллийн байгууллагын 27 сэтгүүлч сурвалжлагчид сурвалжилж, олон улсад мэдээлэл түгээх аж. Тэдгээр байгууллагууд Гадаад харилцааны яаманд бүртгүүлж, үнэмлэх авчээ.


УИХ-ын сонгуулийн явц, зохион байгуулалт дотоодод төдийгүй гадаад улсуудад нээлттэй байх болно гэж Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. 

Холбоотой мэдээ