Хур хог, хаягдлын цэгийг цэвэрлэж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 20 /МОНЦАМЭ/. БОАЖЯ, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын ЗДТГ хамтран олон жил үүссэн хур хогны цэгийг цэвэрлэж, хөрсийг нь сэргээж эхэллээ.
Учир нь шар усны үер болоход бохирдол нь Идэрийн гол руу
урсах, суурьшлын бүс рүү хогны өмхий үнэр тархаж эрүүл аюулгүй орчинд сөргөөр
нөлөөлж байгаа аж. Жил ирэх бүр га талбай нь өргөсөж, нэмэгдсээр байгаа бөгөөд нийт хогны 79 хувь нь
модны хаягдал, малын сэг зэм эзэлжээ.
Жаргалант сум 5600 гаруй хүн амтай, төвлөрсөн хогийн цэг 3 га газар байдаг ч
тархалт нь 31,6 га-д хүрчээ.