ӨМНӨГОВЬ: Ургийн гажгийг орон нутагт цаг алдалгүй оношлох боломжтой боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬДаланзадгад, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Өмнөговь аймгийн “Нутгийн хишиг” хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн төсвийн 392 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар БОЭТ-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн тасагт БНСУ-д үйлдвэрлэсэн Самсунг брэндийн V8 загварын 4D өнгөт эхо аппарат хүлээлгэн өгчээ.
Тус
аппарат нийлүүлснээр эмэгтэйчүүдийн бүх төрлийн нарийвчилсан шинжилгээг хийж, орон нутагт хийх боломжгүй
байсан ургийн гажгийг тодорхойлох
боломжтой болж байгаагаараа үр дүнтэй ажил боллоо.
Өмнөговь аймгийн хэмжээнд 2024 оны эхний таван сарын байдлаар 483 эх амаржсан нь өмнөх мөн үетэй харьцуулахад 14.4 хувиар нэмэгджээ.
Мөн БНФУ-ын “Экшен монголиа” ТББ-ын төлөөлөл БОЭТ-ийн эмч нартай хамтран ажлын
байранд дахь дагалдан сургалтыг зохион байгуулж, энэ ажлын хүрээнд орон нутагт
нүдний болор солих мэс заслыг амжилттай хийжээ.
Хагалгааны явцад хэрэглэх эм, урвалж, материалыг орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар шийдвэрлэжээ.