АРХАНГАЙ: 11:00 цагийн байдлаар 8474 сонгогч саналаа өгөөд байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-06-28 11:02:03

Эрдэнэбулган, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 7.00 цагт эхэллээ.


Архангай аймагт 11:00 цагийн байдлаар 8474 сонгогч саналаа өгч, ирц 14.3 хувьтай байгааг аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ. 


Архангай аймгийн хэмжээнд нийт 61463 сонгогч санал өгнө. 


Өчигдөр 105 хэсгийн хороонд зөөврийн хайрцгаар санал өгөх хүсэлтээ өгсөн 808 сонгогчийн 767 буюу 94.9 хувь нь саналаа өгчээ. 


Архангай аймгийн 19 сумын 101 багт 105 хэсгийн хороонд 1402 төрийн албан хаагч сонгуулийн санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байна. 


11:00 цагийн байдлаар санал хураалт хэвийн явж байна.

Холбоотой мэдээ