Төмс, хүнсний ногоогоо хурааж дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-10-08 00:13:35

Өвөрхангай аймгийн хэмжээнд ургац хураалт дуусах шатандаа орж байна.

2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн байдлаар төмс 375.1 га-д тарьж 95.9, хүнсний ногоо 205.6 га-д тарьснаас мөн 95, үр тариа 4473.7 га-д тарьснаас 26.5, ногоон тэжээл 975.5 га-д тарьж 50 хувийг хураажээ. Жимс жимсгэнэ 124 тн-ыг тус тус хураан аваад байна.

Одоогийн байдлаар төмс га-гаас 101,6 цн, хүнсний ногоо - 133 цн, үр тариа га-гаас 22 цн, ногоон тэжээл га –гаас 3 цн, тосны ургамал 3587га хураахаас 830 га-г хураан авчээ.

Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ