Онцгой байдлын сургуулийг 87 сонсогч төгслөө
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬУлаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Дотоод хэргийн их сургуулийн Онцгой байдлын сургуулийн бакалавр, эчнээ ангийг энэ жил 87 суралцагч төгслөө.
Тус сургуулийн 2023-2024 оны хичээлийн жилийн "Төгсөлтийн баяр”-ын ёслол өчигдөр болов. Ёслолын үеэр төгсөгчдөд “Сургууль төгсгөж, боловсролын зэрэг эзэмшүүлэх тухай” ДХИС-ийн захирлуудын тушаал, “Цэргийн цол олгох тухай” Зэвсэгт хүчний Жанжин штаб, төрийн цэргийн байгууллагууд, Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын даргын тушаалыг уншиж танилцуулж, цэргийн цол, мэргэжлийн диплом, энгэрийн тэмдгийг гардууллаа.
Төгсөлтийн ёслолд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, сургуулиа амжилттай төгссөн суралцагчдад баяр хүргэн, цаашдын ажил, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүссэн юм.