УДБЭТ 54 дэх улирлын тоглолтоо "Жизель" сонгодог бүжгээр нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2016-10-07 15:59:08

УДБЭТ-ын уран бүтээлчид 54 дэх улирлын нээлтээ хийхээр Ази, Европ, Америк тивийн уран бүтээлчидтэй хамтран ажиллаж  байна.

Тоглолтын нээлт энэ сарын 8, 9-нд дэлхийн сонгодог бүтээл А.Аданы “Жизель” балетаар эхэлнэ. Тус балетыг Италийн Милан хотын “ЛаСкала” театрын удирдаач Стефано Салватори удирдах юм. Балетын гол дүр  Жизельд Б.Саруул, Г.Батчимэг, Альберт-д О.Ганцоож, Э.Эрдэнэболд, Ганс-д А.Өлзий-Орших, Э.Эрдэнэжаргал, Миртад Б.Баасансүрэн нар тоглоно.

Харин шинэ улирлын гурав дахь тоглолт нь Ж.Бизе “Кармен” дууриар энэ сарын 15,16-нд үргэлжилнэ.

Мөн тоглолтын 54 дэх улирлын хүрээнд Монголд анх удаа театрын урилгаар АНУ-ын модерн болон контемпорари бүжгийн уран бүтээлчид, балетмейстер хүрэлцэн ирж хамтран ажиллаж байгаа аж.

Ж.Болор

Холбоотой мэдээ