АРХАНГАЙ: Баталгаажсан үүлдэр, омгийн малд ангилалт хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-31 09:17:37

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн ХХААГ-аас баталгаажсан үүлдэр, омгийн малд үзлэг, ангилалт хийж, генетик нөөцийн төлөв байдлыг тодорхойлон цөм сүрэг бүрдүүлэх ажлыг хийж байна.

 

Аймгийн хэмжээнд үржүүлж буй баталгаажсан үүлдэр, омгийн 14.1 мянган толгой малд үзлэг, ангилалт хийх дээрх ажлын хүрээнд “Хотонт” үржлийн хэсгийн 5000 толгой хонь, “Тамир” үүлдрийн хэсгийн 2000 толгой хонь, “Нутгийн монгол” үүлдрийн 1000 толгой ямаа зэрэг 8000 толгой малыг технологит хугацаанд үзлэгт хамруулж байгаа ба ажлын явц 57 хувьтай байна.

 

Монгол Улсын гавьяат мал зүйч, доктор, профессор Б.Минжигдорж, доктор Ц.Цэенханд нарын мэргэжил арга зүйн удирдлага дор “Хотонт” үржлийн хэсгийн хонийг үүлдэр болгон баталгаажуулах ажлыг эхлүүлэн Хотонт сумын “Хотонт” үржлийн хэсгийн 4 нас, хүйсийн 40 толгой хониноос ноос, цусны дээж авч, эрдэм шинжилгээний хүрээлэнд хүргүүлээд байна.

 

Шинжилгээнд дээж хүргүүлснээр “Хотонт” үржлийн хэсгийн хонийг үүлдэр болгон баталгаажуулах ач холбогдолтой юм.

Холбоотой мэдээ