БАЯН-ӨЛГИЙ: Ажилчдынхаа бүх хүүхдэд хадгаламж нээж, жил бүр орлого хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-30 12:09:10

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 30 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн төв Өлгий хотод үйл ажиллагаа явуулдаг "Өндөр Цэнгэл хайрхан" компани "Хүүхдийн баяр"-ыг тохиолдуулан ажилчдынхаа бүх хүүхдүүдэд хадгаламжийн данс нээж өглөө.


Тухайн компани нь 2003 оноос хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ эрхэлдэг. Компанийн "Арвин" зоогийн газарт 30 өрхийн 40 гаруй хүн ажилладаг бөгөөд жил бүрийн Хүүхдийн баяраар бяцхан хүүхдүүдийг баярлуулах ажил зохион байгуулдаг байна.


Харин энэ жил ажилчдынхаа 65 хүүхдийн нэр дээр Хас банканд хадгаламжийн данс нээж, тус бүрд нь 100 мянган төгрөг байршуулсан байна.


"Бид нийгмийн хариуцлагын хүрээнд ажилчдынхаа хүүхдүүдийн хадгаламжийн дансанд жил бүр тогтмол орлого хийж байна" гэж компанийн захирал Ж.Пүрэвсүрэн хэллээ.   

Холбоотой мэдээ