ДАРХАН-УУЛ: Сургуулийн өргөтгөл ашиглалтад орсноор хоёр ээлжээр хичээллэх боломжтой болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-29 11:55:44

Дархан, 2024 оны тавдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Дархан сумын есдүгээр сургуулийн өргөтгөлийн барилга ашиглалтад орж хүүхдүүдээ хүлээн авахад бэлэн болжээ. 320 хүүхдийн багтаамжтай сургуулийн барилгыг "Минж Проперти" ХХК улсын төсвийн 7.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэжээ.




Есдүгээр сургуулийн үндсэн барилга 50 гаруй жилийн өмнө ашиглалтад орсон, 964 хүүхдийн багтаамжтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2700 гаруй сурагчтай гурван ээлжээр хичээллэдэг.




Сургуулийн өргөтгөл болон өнгөрсөн сард ашиглалтад орсон 960 хүүхдийн эко сургууль ашиглалтад орсноор есдүгээр сургуулийн ачаалал багасаж, хоёр ээлжээр хичээллэнэ.




Мөн сургуулийн гадна биеийн тамирын талбайг тохижуулан зүлэгжүүлснээр сурагчид эрүүл, аюулгүй орчинд суралцаж, бие бялдраа чийрэгжүүлэх, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжийг бүрдүүлжээ.



 

Холбоотой мэдээ