ХОВД: Энэ онд 140 гаруй өрхийг малжуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Жаргалант, 2024 оны тавдугаар сарын 27 /МОНЦАМЭ/. Малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр буюу малжуулах үйл
ажиллагаа Ховд аймагт үе шаттай хэрэгжиж байна.
2017 оноос хойш тус аймгийн 16
сумын 500 орчим өрх малжуулах үйл ажиллагаанд хамрагдаж, 2.1 тэрбум төгрөгийн
санхүүгийн дэмжлэг авчээ.
Тэгвэл энэ жил 140 гаруй малчин өрхийг малжуулахаар
төлөвлөж байна.
Ховд аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга
Л.Билэгдэмбэрэл өнөөдөр Буянт суманд ажиллаж, уг ажлын талаар мэдээлэл өглөө.
Мөн малжуулах үйл ажиллагаанд хамрагдсан Буянт сумын 12 өрх тус бүрд 8 сая төгрөгийн батламж олгов.