Жилийн төсвийн 50 гаруй хувь зөвхөн боловсролын салбарт зарцуулагдаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-07 10:04:43

Сэлэнгэ аймаг жил бүрийн төсвийнхөө 50 гаруй хувь буюу 30 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн боловсролын салбарт төсөвлөн зарцуулдаг байна.

Хүүхдийн авьяас чадварыг нээн хөгжүүлэх, тэдний сурч боловсрох таатай орчин, нөхцлийг бүрдүүлэх, багш нарын ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байгаа. Тухайлбал аймгийн ИТХ, түүний Тэргүүлэгчдээс “Сургалтын чанар”, “Багшийн хөгжил”, “Цахим сургууль-цахим сургалт”, “Үндэсний сурын харвааг хөгжүүлье” хөтөлбөрүүдийг батлан гаргажээ. Уг хөтөлбөрт шаардлагатай хөрөнгийг жил бүрийн аймгийн төсөвт тусган санхүүжүүлж ирсэн байна.

Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймагт ерөнхий боловсролын сургуульд 1300 гаруй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 300 гаруй багш, ажилтан үүрэгт ажлаа нэр төртэй гүйцэтгэж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ