БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн музейг дижитал болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-05-22 12:52:05

Өлгий, 2024 оны тавдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн орон нутаг судлах музейг Бүгд Найрамдах Солонгос Улсын Чүнбүк үндэсний их сургуультай хамтран дижитал музей болгохоор төлөвлөж байна.


Тус зорилгын хүрээнд музейн хамт олон БНСУ-ын Соёлын өвийн судалгааны үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Т.Эрдэнэцогт, Чүнбүкийн их сургуулийн профессор Жон Сон Хёк нарын судлаач нартай хамтран ажиллаж байгаа.


Төслийн төлөвлөгөөний дагуу энэ онд музейн барилга, үзмэр болон улс, аймгийн хамгаалалтад байгаа түүхэн дурсгалуудын дүрсийг цахимд шилжүүлж,  360 хэмийн агаарын зураг болгон баримтжуулахаар төлөвлөжээ. Тухайн ажлын нийт зардал нь 24.1 сая төгрөг байна.


Дээрх ажлуудыг бүрэн хийж цахим хуудастай холбосноор цаг хугацаа, орон зайнаас үл хамааран  аймгийн Музейн үзмэрүүдтэй танилцах боломж бүрдэнэ гэсэн хүлээлттэй байна.

 

Холбоотой мэдээ