Ази тивийн түншлэлийн “Органик сүү үйлдвэрлэл”-ийн тухай хэлэлцэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. Ирэх сарын нэгэнд болох Дэлхийн сүүний өдрийг угтан Ази тивийн сүүний түншлэлийн ээлжит хэлэлцүүлгийг энэ сарын 30-нд “Органик сүү үйлдвэрлэл”-ийн талаар цахимаар зохион байгуулна.
Ази тивийн сүүний түншлэлийн Нарийн бичгийн дарга нарын
газраас ХХААХҮЯ, Даян дэлхийн
тогтвортой мал аж ахуйн хөтөлбөр, Ази Номхон Далайн мал аж ахуйн комисс,
Энэтхэг улсын Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөл, Тайланд Улсын ХААЯ, Хятад улсын Сүүний ассосиац,
Индонези улсын Үндэсний судалгаа, инновацын агентлагтай хамтран зохион байгуулах хэлэлцүүлгийн үеэр органик
сүү үйлдвэрлэлийн одоогийн байдал,
баримталж буй бодлого, тулгамдсан асуудал, хөгжлийн
боломж, хамтын ажиллагааны тухай
ярилцах юм.
Хэлэлцүүлэгт Ази
тивийн сүүний түншлэлийн Монгол, Энэтхэг, Хятад, Тайланд, Индонези зэрэг улсын төлөөлөл оролцоно.
Олон улсын Сүүний холбооноос “Дэлхийн сүүний өдөр”-ийг 2001
оноос эхлэн жил бүр уламжлал болгон тэмдэглэдэг. Манай улс тус өдрийг 2016
оноос сүү, сүүн
бүтээгдэхүүний хэрэглээ ач холбогдол
болон шинээр үйлдвэрлэсэн сүүн бүтээгдэхүүний төрлийг олон нийтэд
таниулах зорилгоор тэмдэглэж байна.