Сагсан бөмбөгийн 3х3-ын Олимпын эрхийн сүүлчийн тэмцээн эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-05-17 10:25:35

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Унгарын Дебрецен хотод сагсан бөмбөгийн 3х3 төрөлд Парисын олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн эхэллээ.


Энэ удаагийн тэмцээн гурван эрх олгохоороо онцлогтой. Манай улсаас эрэгтэй, эмэгтэй баг оролцож байгаа юм. Эрэгтэйчүүд өнөөдөр хоёр тоглолт хийнэ. Мөн 17-18-нд шилжих шөнө хэсгийн сүүлчийн тоглолттой. Харин эмэгтэйчүүд 17-18-нд шилжих шөнө хоёр тоглолт хийнэ.  


Хэсгийн тоглолтуудын хуваарь /Улаанбаатарын цагаар/

Тавдугаар сарын 17: Монгол vs Польш 21:40 цагт /эр/

Тавдугаар сарын 17: Монгол vs Бельги 23:55 цагт /эр/

Тавдугаар сарын 18: Монгол vs Япон    01:45 цагт /эр/

 

Тавдугаар сарын 18: Монгол vs Испани 00:30 цагт /эм/

Тавдугаар сарын 18: Монгол vs Египет  02:20 цагт /эм/

Тавдугаар сарын 19: Монгол vs Япон      00:30 цагт /эм/

Холбоотой мэдээ