Хорио цээрийн дэглэмийг бууруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-10-06 16:22:37

Дундговь аймгийн Сайнцагаан сумын Үйзэн багийн нутаг дэвсгэрт хонины гоц халдварт цэцэг өвчний голомт үүссэнтэй холбогдуулан наймдугаар сарын 24- нд хорио цээрийн дэглэм тогтоосон. Анх тогтоосон дэглэмийн хугацааг дахин 21 хоногоор сунган үргэлжлүүлсэн бөгөөд энэ сарын нэгнээс эхлэн хорио цээрийн дэглэмийг хязгаарлалтын дэглэмд шилжүүлээд байна.

Хязгаарлалтын дэглэм 14 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд анх өвчин гарсан 6 малчин өрхийн мал сүрэгт хяналт тавьж ажиллах юм байна. Энэ үүргийг Сайнцагаан сумын Мал эмнэлэгийн үржлийн тасаг, багийн Засаг дарга, тус сумын мал эмнэлэгүүд хүлээсэн бол мал сүргийнхээ хариулга маллагаа, эрүүл мэндэд анхаарал хандуулж, өвөлжилтийн бэлтгэлээ сайтар хангахыг тус малчдад сумын Засаг дарга үүрэг болгожээ.   

Бүтэн сар илүү хугацаанд үргэлжилсэн хорио цээрийн дэглэмээр Үйзэн багийн 57 мянга орчим хонин сүргийг дархлаажуулж, хүн малын хөдөлгөөнд тавих хяналтыг чангатган ажилласан байна. Энэ хугацаанд өвчлөл дахин илрээгүй тул хорио цээрийн дэглэмийг ийнхүү бууруулжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ