ОХУ-ын цэргийнхэн зэвсэглэлээ сайжруулах асуудлыг хэлэлцэнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-10-06 14:15:32

МОСКВА. /TASS/. Өнөөдөр Батлан хамгаалахын удирдлагын үндэсний төвд болох цэргийн техникийн асуудлаарх бага хурлын үеэр зэвсэглэл, цэргийн болон тусгай техникийг сайжруулах асуудлыг хэлэлцэнэ гэж ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгдэв.

Уг бага хуралд Батлан хамгаалах яам, бүх хүчний байгууллагууд, цэргийн боловсрол, цэргийн эрдэм шинжилгээний байгууллагуудын удирдлагууд болон цэргийн аж үйлдвэрийн салбарын компаниуд, яамдын төлөөлөгчид оролцоно гэж мэдэгдэлд дурджээ.

Тэд Сири дэх Оросын агаарын цэргийн хүчний зэвсэглэл, тусгай зориулалтын төхөөрөмж, зэвсгийн ашиглалт, түүнчлэн цэргийн аж үйлдвэрийн цогцолборын үйл ажилллагааны талаар хэлэлцэх ажээ.

Зэвсэг, төхөөрөмжийн чанар, найдвартай байдлыг сайжруулах болон тусгай ажиллагаа явуулах үед зэвсэгт хүчин болон цэргийн аж үйлдвэрийн цогцолбор хоорондын уялдааг сайжруулах тухай санал, зөвлөмжүүдийг хуралд оролцогчид гаргана.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ