1976 онд таиланд оюутнуудыг олноор нь хөнөөсөн явдлыг гашуудан дурсч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-06 13:34:19

БАНГКОК. /AP/. Буддын шашны лам нар, оюутны хөдөлгөөний идэвхтнүүд болон бусад хүмүүс Таиландын түүхэнд гарсан хамгийн хар үйл явдлуудын  нэг болох  оюутнуудыг олноор нь хөнөөсөн явдлыг нэхэн дурсаж гашуудахаар цуглажээ.

40 жилийн өмнө тайван жагсаал хийж байсан их сургуулийн оюутнуудыг хоморголон хөнөөсөн хэрэг гарсан юм. Тэр өдөр Бангкокийн Таммасат их Сургуулийн оюутнууд дарангуйлагч агсныг цөллөгөөс чөлөөлсөн явдлыг эсэргүүцэн жагсаж байжээ. Энэ үед хэт барууны үзэлтэй танхай этгээдүүд болон хагас цэрэгжсэн цагдаа нар жагсагчид руу гал нээж, гранат шиджээ. Үүний дараа танхай этгээдүүд оюутнуудыг ойролцоох талбайд чирч гарган үхтэл нь зодож, дүүжлэн хороож, хүчирхийлж, цогцос шатаах зуух руу шидэж байжээ.

Амиа алдсан хүмүүсийн тоо 46 гэдэг боловч хараат бус байгууллагын мэдээллээр 100 гаруй оюутан амиа алдсан гэж үздэг.

Х.Сарнай

 

 

 

Холбоотой мэдээ