Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг урж, сүйтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-10-06 10:25:05

Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын 5-р багт МАН-аас нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг байрлуулаад удаагүй байхад нь урж, сүйтгэсэн тохиолдол гарлаа.

Сум дүүргийн ИТХ-ын сонгуулийн сурталчилгаа 10 дугаар сарын 1-нээс эхлээд байна. Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт сумын баг тус бүрд хоёр намын нэр дэвшигчдийн сурталчилгааны самбаруудыг байрлуулсан юм. 

Уг нь сурталчилгааны үргэлжлэх хугацаа цөөхөн. Тиймээс үлдсэн  хэд хоногт намууд болон нэр дэвшигчид хэн  хэндээ хүндэтгэлтэй хандаж, шударга өрсөлдөх хэрэгтэйг хэлж байгаа юм. Мөн олон нийтийн цахим сүлжээгээр бие биенээ гутгэн, доромжилж, бусдын нэр хүндэд халдахгүй байхыг анхаарууллаа.

Нэр дэвшигчдийн сурталчилгааны самбарыг эвдэж сүйтгэх ийм тохиолдол өмнөх сонгуулийн үеэр хэд хэдэн удаа гарч байсан юм.

Т. Одончимэг

 

Холбоотой мэдээ