Бор-Өндөрийн УБҮ-ийн ажилчдад зориулсан Амбага-доктор сувилал ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
erdenechimeg@montsame.mn
2016-10-05 16:39:04

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэрийн дэргэд мэргэжлийн онцлогоос шалтгаалж, хүнд хэцүүхэн ажил үүрэг гүйцэтгэдэг тэдгээр ажилтнуудад зориулагдсан амралт, сувиллын газар өнгөрөгч 6-р сард нээлтээ хийж, тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэхүү сувилал нь уламжлалт болон шинэ анагаах ухаан хосолсон олон төрлийн эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг бөгөөд 20-25 ортой, нэг ээлжиндээ 50, жилдээ 700 гаруй амрагч хүлээн авах хүчин чадалтай аж. Уг сувиллыг Монголросцветмет компанийн ерөнхий захирал н.Ганболд санаачлан, Анагаахын шинжлэх ухааны доктор, Шинэ анагаах ухааны дээд сургуулийг үүсгэн байгуулагч М.Амбагын дэмжлэгтэйгээр байгуулсан юм.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Уулын баяжуулах үйлдвэр нь 1000 гаруй ажилтантай өнөр өтгөн байгууллага юм.

Хэнтий Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ