Өнөөдрийн барилдаанд улсын цолтой 15 бөх зодоглохоор бүртгүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 6 /МОНЦАМЭ/. Архангай аймгийн Батцэнгэл сумын түүхт 100 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан өнөөдөр 13:00 цагт эхэлнэ.
Дөрөвдүгээр сарын нээлтийн барилдаанд улсын арслан Р.Пүрэвдагва, заан Б.Серик, харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, С.Сүхбат, Х.Гантулга тэргүүтэй улсын цолтой 15, аймгийн арслан цолтой 37, аймгийн заан 15, аймгийн харцага зургаа, аймаг, цэргийн начин цолтой 36 бөх зодоглохоор бүртгүүлэв.
Уг барилдааны түрүү бөх таван, үзүүр бөх гурван сая төгрөг гардах бол их шөвөгт шалгарсан бөхийг 1.5 сая байлна.
Улсын цолтнуудаараа тэргүүлдэг сумуудын эхний 10-ын
тав нь Архангайн байдаг. Тэгвэл Батцэнгэл сумаас нийт 18 улсын цолтон төрөн
гарсныг Дархан аварга Гэлэгжамцын Өсөхбаяр, Лу Гүний домог аварга Галсанхүүгийн
Вандан, хүчит заан Д.Хишигдорж, “Нисэхийн” хэмээх уран барилдаант заан
Д.Лувсан, түүнчлэн Г.Батбаяр, Т.Мөнгөнцоож, Б.Зоригтбаатар харцагууд тэргүүлнэ.