СЭЛЭНГЭ: Аймгийн Засаг даргын ажлыг тодорхой үр дүнд хүрсэн хэмээн үнэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2024-04-03 11:32:52

Сүхбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XXI хуралдаанаар аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцээд тодорхой үр дүнд хүрсэн хэмээн үнэллээ.

 

Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит XXI хуралдаан өчигдөр болж, нийт 14 асуудлыг хэлэлцлээ.

    

Хурлын Төлөөлөгчдийн зүгээс аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилт, 2023 оны хөгжлийн жилийн төлөвлөгөөний биелэлтийг хэлэлцээд хийж хэрэгжүүлсэн ажлуудтай холбогдолтой тодорхой санал, шүүмжээ илэрхийлж, цаашид анхаарах асуудлуудыг хэлэлцсэн юм.

 

Дээрх асуудлыг хэлэлцэх үеэр хуралд сумдын Засаг дарга, аймгийн Хэлтэс агентлагуудын удирдлагууд оролцлоо.

 

Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойрог байгуулж, тойрогт ногдох мандатын тоо, дугаар, төвийг тогтоох тухай.

 

Мөн Монгол Улсын Их Хурлын сонгуулийг Сэлэнгэ аймагт зохион байгуулах хорооны бүрэлдэхүүнийг томилуулах санал өгөх тухай асуудлуудыг хэлэлцсэн боловч дараагийн хуралд хэлэлцэхээр хойшлууллаа.

Холбоотой мэдээ