БАЯНХОНГОР: Салхи зарим үед 18 м/с хүрч ширүүсэн, шороон шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-03-29 16:36:32

Баянхонгор, 2024 оны гуравдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Энэ сарын 31-нээс дөрөвдүгээр сарын 4-нийг хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр цаг агаар тогтворгүй байхыг аймгийн УЦУОША-наас мэдээлэв.


Тодруулбал, Дөрөвдүгээр сарын 2-3-нд хангайн уулархаг нутгийн ихэнх, говь, хээр талын нутгийн зарим газраар хур тунадас орно.

Салхи 31, 1, 2-нд Алтайн салбар уулс, говийн нутгаар 12-14 м/с, зарим үед 18 м/с хүрч ширүүсэн шороон шуурга шуурна. Бусад хугацаанд 5-10 м/с байна.


Хангайн уулархаг нутгаар шөнөдөө -0-5 градус хүйтэн, өдөртөө +8+13 градус дулаан, хээр талын нутгаар шөнөдөө +3 градус дулаанаас -2 градус хүйтэн, өдөртөө +12+17 градус дулаан, говийн нутгаар шөнөдөө +6+11 градус, өдөртөө +18+23 градус дулаан, Эхийнголын баянбүрд орчмоор шөнөдөө +16+18 градус дулаан, өдөртөө +24+26 градус дулаан байна.


Дөрөвдүгээр сарын 2-ноос бага зэрэг сэрүүснэ.

Холбоотой мэдээ