Ундны усыг хэрэглэгчдэд хүргэдэг ажиллагааг танилцуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-03 17:40:26

Баян-Өлгий аймгийн нийтийн аж ахуй, үйлчилгээний «Суат» компани Өлгий суманд «Хэрэглэгчээ сонсьё» сэдэвт нээлттэй хаалганы өдөрлөг зохиов.

Өдөрлөгөөр хэрэглэгчдэд ундны усыг хэрхэн цэвэрлэж хэрэглэгчдэд хүргэдэг арга механизм, тоолуурын хэрэгсэл зэрэг үйл ажиллагааг танилцуулж иргэдийн сонирхсон асуултанд хариуллаа.

Суат компани 30 жилийн ойгоо тохиолдуулан энэ арга хэмжээг хэрэгжүүлж байна. Өлгий хотын хэд хэдэн чиглэл дэх гэр хорооллын айл өрхүүдэд цэвэр усны шугам хүргэгдсэнээр 30 мянга орчим оршин суугчдын 18 орчим хувь нь найдвартай ундны устай боллоо. Гэхдээ дөрөв, 11 дүгээр багийн ихэнх айлын энгийн худагнуудын ус бохирдсон нь лабораторийн шинжилгээгээр тогтоогдлоо. Учир нь эдгээр орчныхны худаг бие засах газарт нь ойр байрласны дээр энэ орчим байрладаг бохир ус цэвэрлэх байгууламж ашиглах боломжгүй болсон байна.

Уг станцыг ирэх жил засварлахаар боллоо.

Ш.Айзаря

 

Холбоотой мэдээ