Хурдан морины барианы газрыг нэрэмжит болгов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-10-03 16:59:24

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын төвд ойрхон оршдог хурдан морины барианы газрыг тус сумын иргэн, аймгийн алдарт уяач, морь шинжээч Райханы Асхаан агсны нэрэмжит болгов.

Сумын иргэдээс ирүүлсэн санал, ИТХТ, Засаг даргын шийдвэрийн дагуу Р.Асхаан агсны зээ дүү алдарт уяач Б.Пернебек томоохон боржин чулуунд түүний нэр алдрыг сийлсэн дурсгалын хөшөө босгосноор энд байдаг толгой Р.Асхааны нэрээр нэрлэгдэх болов.

Р.Асхааны уясан морьд 1990-ээд оны эхээр аймагт хоёр, жороо нь зургаа, суманд олон удаа түрүүлсэн нэрт уяач төдийгүй гарамгай шинжээч хүн байсан. Б.Пернебек Сүхбаатар, Дундговь аймагт нагац ахыгаа дагуулж очоод шилүүлж хурдны удам хэсэг адуу авчирснаар эдгээр морьд аймаг, сумын янз бүрийн баяр наадмын уралдаанд дөч орчим удаа, даага нь баруун бүсийн даншиг наадамд түрүүлсэн юм.

Ирэх Наурыз баярын үеэр энэхүү нэрэмжит толгойн нээлтийн ёслолыг өргөн хэмжээнд тэмдэглэн хурдан морины уралдаан зохион байгуулахаар боллоо.                                                 

   Ш.Айзаря

Холбоотой мэдээ