Нэгдүгээр сургуулийнхан ахмад багш нараа баярлууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2016-10-03 16:43:48

Монголын багш нарын баярын өдөр, ахмадын баярыг тохиолдуулан уламжлал болгон зохион байгуулдаг ахмад багш, ажилчидаа хүлээн авах үйл ажиллагааг Булган сумын 12 жилийн  1  - р бүрэн дунд сургууль зохион байгууллаа.

Уг үйл ажиллагаанд үе үеийн 64 ахмад багш, ажилчин хүрэлцэн ирж авьяаслаг багш сурагчдын тоглолтыг үзэн, үдийн хоол, оройн цэнгүүнд оролцож нэгэн цагийн дурсамж түүхээ дурсан баяраа тэмдэглэн өнгөрүүллээ. Энэ удаагийн баярын үйл ажиллагааг “Бага ангийн заах аргын нэгдэл” зохион байгуулж хүрэлцэн ирсэн бүх ахмад багш, ажилчдад азын сугалаа сугалуулж, сургуулийн захирлын гарын бэлэг гардууллаа. Сугалаанд 3500 төгрөгийн аяганаас 220  мянган төгрөгийн сав суулганы ком багтсан байлаа.

Энэхүү 90 жилийн түүхтэй сургуулиас нийт 82 ахмад өндөр настны тэтгэвэрт гарсан байдаг юм байна.

                                                  П.Батням

Холбоотой мэдээ