Д.Жигжиднямаа ажлаа хүлээн авлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-03 16:29:35

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар томилогдсон Д.Жигжиднямаа өнөөдөр үүрэгт ажилдаа орлоо.

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл түүнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны шийдвэрийг гардуулж, төмөр замын салбарыг үр ашигтай, зөв зохион байгуулалтад оруулж, үргүй зардлуудын судалгааг яаралтай танилцуулахыг үүрэг болголоо. Мөн албан тушаал, орон тооны давхардлыг арилгаж, мэргэжлийн, чадварлаг баг ажиллуулж, дарга нарын тоог цөөлөх арга хэмжээ авахыг үүрэгдэв.

Д.Жигжиднямаа нь Москвагийн Зам харилцааны улсын их сургуулийг Төмөр замын тээврийн удирдлагын инженер мэргэжлээр төгсөж, 1988-1990 онд Багануурын нүүрсний уурхайн төмөр замын цехийн холбогч, найруулагч, диспетчер, албаны орлогч дарга, 1990-1992 онд Улаанбаатар төмөр замд кассир, конторын эрхлэгч, албаны инженер, ахлах инженер, 1993-1998 онд Москва хот дахь Монгол Улсын худалдааны төлөөлөгчийн газрын мэргэжилтэн, 2007 оноос өнөөг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэр эрхэлсэн орлогч дарга, Тээвэрлэлт, хөдөлгөөн эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байсан туршлагатай юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ