Архангай аймаг 2746.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4309.4 сая төгрөгийг төвлөрүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-03-25 14:54:18

Эрдэнэбулган, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Архангай аймаг улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2024 оны эхний 3 сард аймгийн төсөвт 8799.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 10362.7 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 117.8 хувиар биелүүлжээ.


Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг 2746.6 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 4309.4 сая төгрөгийн орлого төвлөрүүлэн төлөвлөгөөг 156.9 хувиар биелүүлсэн байна.    

             

Аймгийн төсвийн орлогын 58.4 хувийг тусламжийн орлогоор, 30.1 хувийг орлогын албан татвараар, 3.0 хувийг хөрөнгийн албан татвараар, 1.9 хувийг бусад албан татвараар, 4.7 хувийг татварын бус орлогоор, 1.9 хувийг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараар бүрдүүлж байна.


Орлогыг нэр төрлөөр нь үзвэл үл хөдлөх эд хөрөнгийн татвар, ойн нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогыг 126.9 хувиас 4.7 дахин давуулан биелүүлсэн байна.

Холбоотой мэдээ