ДОРНОД: Зарим нутгаар салхи секундэд 18-20 метр хүрч ширүүснэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2024-03-25 12:03:45

Чойбалсан, 2024 оны гуравдугаар сарын 25 /МОНЦАМЭ/. Маргаашаас цаг агаар муудахыг УЦУОШТ-өөс анхаарууллаа. Тодруулбал, Энэ сарын 26-27-нд шилжих шөнө, 27-нд ихэнх нутгаар, 28-нд Халхголын сав нутгаар цас орж, салхи баруун хойноос секундэд 12-17 метр хүрч, зарим нутгаар түр зуур секундэд  18-20 метр хүрч ширүүснэ. 


Цаг агаар дулаарч, цасны зузаан хоногт 5-7 см-ээр багасаж байна. Өнөө өглөөний байдлаар Халхгол суманд 11 см, Матад суманд 1 см, Чойбалсан хот, Баяндун, Чулуунхороот суманд цасан бүрхүүлгүй, бусад сумын нутгаар 3-9 см зузаан цастай байна. 

Холбоотой мэдээ