Япон, Умард Солонгосын багуудын тоглолтыг ФИФА цуцаллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-03-25 12:18:08

ТОКИО, 2024 оны гуравдугаар сарын 25 /NHK/. 2026 оны ДАШТ-ий Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээний Япон, Умард Солонгосын шигшээ багуудын тоглолтыг Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА) цуцаллаа. Уг тоглолт мягмар гарагт буюу гуравдугаар сарын 26-нд Пёньян хотноо болох ёстой байв.


БНАСАУ-ын зүгээс тоглолтыг зохион байгуулах өөр газрыг санал болгоогүй, мөн тоглолтыг хойшлуулах хувилбар байгаагүй тул дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ тус холбоо цахим хуудсандаа мэдэгдсэн байна. Мөн энэ тоглолтын дүнг хэлэлцэхийг ФИФА-гийн Сахилгын хороонд даалгана гэдгийг мэдэгдэв.


Умард Солонгос тоглолтыг зохион байгуулах боломжгүй болсон тухайгаа мэдэгдсэний дараа ФИФА дээрх шийдвэрийг гаргажээ.


Урьдчилан таамаглахын аргагүй нөхцөл байдал үүссэнтэй холбоотойгоор тоглолтыг хуваарийн дагуу явуулах боломжгүй гэж Азийн хөл бөмбөгийн холбоо баасан гарагт мэдэгдсэн байна. 


2026 оны Азийн бүсийн урьдчилсан шатны тэмцээний В хэсгийн хоёрдугаар тойрогт Японы шигшээ баг Мьянмар, Сирийн багуудтай зургаадугаар сард тоглоно. Япончууд одоогоор гурван хожил, нэг ч хожигдолгүйгээр хэсгээ тэргүүлж байна.

Холбоотой мэдээ