Зааны ясан бүтээгдэхүүний зах зээлийг хаана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
sarnai@montsame.mn
2016-10-03 14:39:35

НЬЮ-ЙОРК. /BBC/. Зэрлэг ан амьтдыг хамгаалах асуудлаарх НҮБ-ын бага хуралд оролцсон төлөөлөгчид зааны ясан бүтээгдэхүүний дотоодын зах зээлийг хаахыг уриаллаа.

ӨАБНУ-д болсон ховордсон амьтдын төрөл зүйлийг олон улсын хэмжээнд худалдах тухай асуудлаарх чуулганы үеэр уг саналыг дэмжин баталсан байна.

Зааны хулгайн ангийн улмаас үүссэн зүй бус явдлыг таслан зогсооход энэ нь маш чухал алхам болно гэж байгаль хамгаалагчид үзэж байгаа юм. Харин зааны соёоны томоохон зах зээл бүхий Японы тал  "уг санал нь манай улсад хамаарахгүй" гэж мэдэгдсэн байна.  

Зааны соёог худалддаг олон улсын зах зээл 1989 оноос хойш хаалттай байсаар ирсэн ч улс орнуудын дотоодын зах зээлүүд олон оронд нээлттэйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн юм.

Дотоодын зах зээлүүд нь хулгайн анг өөгшүүлдэг гэж үзэж байгаа юм. Өнгөрсөн 7 жилийн хугацаанд заан агнах нь нэлээд өссөн бөгөөд Африкийн зааны тоо толгойн гуравны нэгийг устгасан гэж саяхан нийтлэгдсэн судалгаанд дурджээ.

Зааныг агнах хамгийн гол шалтгаан бол түүний соёо юм. Учир нь зааны соёо Хятадад л гэхэд нэг кг нь 1100 доллароор үнэлэгдэж байгаа ажээ. АНУ, БНХАУ зэрэг улсууд зааны соёоны дотоодын зах зээлээ хаах төлөвлөгөөгөө танилцуулсан билээ.

Их Британи улс саяхан зааны соёотой холбоотой бүхий л худалдаа наймааг хориглосон байна. Ингэхдээ 1947 оноос өмнө худалдаж байсан зааны соёогоор хийсэн зүйлүүдийг наймаалцаж болох ажээ.

Зааныг хамгаалах хамгийн үр дүнтэй аргын талаарх хэлэлцүүлгийн үеэр чуулганд оролцсон улс орнууд санал зөрөлдөж байсан хэдий ч дотоодын зах зээлийг хаах тухай асуудал ажлын хэсгийн хуралдаанаар нэлээд ширүүн маргалдсаны эцэст шийдэгджээ. 

Х.Сарнай

 

Холбоотой мэдээ