СҮХБААТАР: Гурван суманд эко кабинет байгуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-03-22 12:34:37

Баруун-Урт, 2024 оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Биологийн олон янз байдлыг хамгаалахуур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төслөөс Дарьгангын байгалийн цогцолбор газрын орчны бүсийн сумд болох Наран, Онгон, Дарьганга суманд “Эко кабинет” байгуулжээ.


 

Хүүхэд багачууд болон орон нутгийн иргэдэд экологийн боловсрол олгох зорилгоор байгуулж буй тус кабинет нь ширээ, сандлаас эхлээд хичээлийн хэрэгсэл, техник тоног төхөөрөмж, судалгааны болон туршилтын багаж хэрэглэгдэхүүнээр бүрэн хангагдсан. Нэг кабинетын төсөвт өртөг 40 сая төгрөг юм.


 

Наран суманд байгуулсан кабинетын нээлтэд Дарьгангын БЦГ-ын төлөөллүүд оролцож, ЕБС-ийн сурагчид, эцэг эхчүүдэд кабинетын үйл ажиллагааг сурталчлан таниулахын зэрэгцээ байгаль хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж буй ажил, Ганга нуурт хэрэгжиж буй төслийн үр дүнгийн талаар мэдээлэл өгчээ.


 

Дээрх төслийг Монгол Улсын Засгийн газар, ХБНГУ-ын Засгийн газар хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд Германы Сэргээн  босголтын зээлийн банкаар дамжуулан БОАЖЯ хэрэгжүүлж байна. 

Холбоотой мэдээ