МУЗН “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслан” байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2016-10-03 14:18:08

МУЗН-ийн  гишүүн хүүхэд, багачуудыг амраах, сургалт, судалгаа явуулах байраар хангах “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслан”-г Цонжинболдогт байгуулав.

Томоохон хурал цуглаан зохион байгуулах төв танхим, 25 гэр, дүнзэн байшин бүхий энэхүү зусланг БНСУ, Япон, Нидерландийн Улаан загалмайн нийгэмлэгийн тусламжаар байгуулсан байна. Уг зусланг Азийн бүсийн хүүхэд залуучуудын хөгжлийн төв болгох зорилт тавьж байгааг МУЗН-ийн Ерөнхийлөгч Н.Энхболд онцлов.

Мөн тэрбээр “Хүүхэд, залуучуудын хөгжлийн төв зуслан”-г байгуулахад голлох тусламжийг олгосон БНСУ-ын Улаан загалмайн хорооны нийгэмлэгийн Ерөнхийлөгч хадагтай Сун Жо Кимийг “Хүмүүнлэгийн алтан од” медалиар шагнав.

Энэхүү зусланг байгуулснаар БНСУ болон  МУЗН-ийн хамтын ажиллагаа улам батжиж, хүүхэд залуучуудын хүрээнд хамтын ажиллагаагаа өрнүүлэх таатай боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хадагтай Сун Жо Ким хэлэв.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ