СҮХБААТАР: Алтан медальт ооно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Баруун-Урт, 2024
оны гуравдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Угсаатны зүйн
музей
2500 гаруй үзмэртэй. Эдгээрээс медальтай нэг үзмэр байдаг нь зээрийн чихмэл юм.
Музейн сан хөмрөгт
хадгалагдаж буй
ооныг чихмэлч Долгорын Дагиймаа 1962
онд урласан бөгөөд 1981 онд Болгар улсын Пловдив хотод зохион
байгуулсан "Expo-81" үзэсгэлэнд оролцон "Болгарын гэрэлт үзэсгэлэн" алтан медалийг хүртэж
байсан
түүхтэй үзмэр юм.
Өдгөө тус бүтээл нь угсаатны зүйн музейн байгалийн танхимын гол үзмэрийн нэг болоод буй. Жилээс жилд тоо толгой нь цөөрч буй тал нутгийн чимэг цагаан зээрээ хайрлан хамгаалахыг уг бүтээлээр дамжуулан иргэд, хүүхэд багачуудад уриалдаг.
Цагаан зээр нь байнга нүүдэллэдэг амьтан учир тоо толгойг нарийн
гаргах боломжгүй байдаг. Энэ жилийн тухайд цас, зудтай холбоотойгоор зээрийн сүрэг таржээ. Одоогоор Эрдэнэцагаан,
Онгон, Наран сумын нутаг хилийн зурвас орчимд цөөн тооны зээр нутаглаж байгаа
тухай аймгийн БОАЖГ-аас мэдээллээ.