Ардын Уран Зохиолч Л.Түдэвийн уран бүтээлээр номын үзэсгэлэн гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймгийн Төв номын санд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Соёлын Гавъяат Зүтгэлтэн, Төрийн шагналт, Ардын Уран Зохиолч Л.Түдэвийн уран бүтээлээр номын үзэсгэлэн гаргажээ.
Ушигчдын хүсэлтээр гэрээр ном олгох танхимдаа энэхүү үзэсгэлэнг гаргасан гэнэ. Тус үзэсгэлэнд Л.Түдэвийн 30 боть номоос гадна "Асуудал", "Үл ажиглагдах онцгой учирлууд" зэрэг 30 гаруй ном тавьсан байна.
Он гарсаар тус номын сан 541 номоор сан хөмрөг баяжуулсан бөгөөд үүнээс орон нутгийн төсвөөр 262 ширхэг, хандив бэлгээр 163 ширхэг, улсын төсвийн хөрөнгөөр 116 ширхэг ном авсан ажээ.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн