УИХ дахь намын бүлгүүд хуралдаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2016-10-03 11:49:59

УИХ-ын 2016 оны Намрын чуулган нээлтээ хийсэнтэй холбогдуулан УИХ дахь намын бүлгүүд хуралдаж эхэллээ.

Төрийн ордны “Жанжин Сүхбаатар” танхимд УИХ дахь МАН-ын бүлэг,  “Их эзэн Чингис хаан” танхимд УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж байгаа юм. Бүлгүүд энэ долоо хоногт УИХ-ын чуулган болоод байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулж саналаа нэгтгэх аж.

Хуралдааны дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийх эсэх нь одоогоор тодорхойгүй байна. 

Н.Туяа

Холбоотой мэдээ