Монголбанк: Бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2024-03-15 15:03:41

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр хуралдав. Мөнгөний бодлогын шийдвэрийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулсан юм.

Тэрбээр, Төв банк бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулж, 12 хувьд хүргэж буйг мэдэгдлээ. Мөн малчны эргэн төлөлт нь доголдсон зээлд бүтцийн өөрчлөл хийж, хугацааг сунгах боломжийг банкуудад олгохоор шийдвэрлэв.

Энэхүү шийдвэр нь инфяцыг дунд хугацаанд зорилтот түвшинд үргэлжлүүлэн тогтворжуулах, эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хангахад нийцтэй байна хэмээн үзэж байгааг хэлэв


Эдийн засгийн сэргэлт, инфляцын төлөв, нийлүүлэлтийн шинжтэй хүчин зүйлс,  олон улсад бий болж буй өөрчлөлтүүдтэй уялдуулан мөнгөний бодлогын алхмуудыг тухай бүр нь авч хэрэгжүүлж байх болно гэв.

Нийлүүлэлтийн шалтгаантай үнийн өсөлт тогтворжиж, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш жилийн өмнөх түвшнээс чангарч, гадаад үнэ болон тээврийн зардлын өсөлт саарч байгаагаас гадна сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээ үр дүнгээ өгснөөр инфляц ийнхүү буурлаа гэдгийг мэдэгдлээ.


Монголбанкны Мөнгөний бодлогын хороо 2023 оны 12 дугаар сард хуралдаж, бодлогын хүүг 13 хувьд хэвээр үлдээх шийдвэр гаргасан юм.

Холбоотой мэдээ