Нийслэл болон аймгийн төвийн ЕБС-ийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2024-02-28 15:38:47

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар өвөлжилт, хаваржилтын хүндрэлийг даван туулахтай холбоотой багц шийдвэрийг гаргасан байна.


Энэ хүрээнд хаваржилт хүндэрсэн бүс нутагт аймгийн Засаг даргын саналыг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн III улирлын хичээл, сургалтын үйл ажиллагаанд шаардлагатай зохицуулалт хийж, сурагчдын улирлын амралтын хугацааг нэмэгдүүлэх боломжтой эсэхийг судалж шийдвэрлэхийг БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд даалгасан аж. Цаашид орон нутагт сурагчдын амралтыг Цагаан сарын баяр болон тухайн бүс нутагт мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн бүтцийг хот, орон нутагт ялгаатай тогтоох нь зүйтэй гэж үзжээ.


Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хот болон аймгийн төвийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Зөвхөн хаваржилт хүндэрсэн сумдад энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэх аж.


Холбоотой мэдээ