Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-28 14:38:36

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 28 /МОНЦАМЭ/. "Монголд зочлох жил"-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгээр НЗДТГ, УБЗАА, НАЖГ болон мэргэжлийн бусад байгууллагатай хамтран олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ.


Хөтөлбөрийн хүрээнд, аялал жуулчлал сайн хөгжсөн, үндэстний хоолоороо алдартай Узбекистан, ОХУ, Турк, Тайланд, БНСУ, Япон Улс, Хонконгод туршлага судалж, тогооч нарыг ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах юм.


Энэ талаар нийслэлд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг ресторан, зоогийн газрын удирдлагуудад мэдээлэл өгөв. Тус хөтөлбөрийг хэрэгжүүлж, дээрх орнуудад тогооч бэлтгэснээр хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, амт чанар, боловсон хүчний ур чадвар нэмэгдүүлэх ач холбогдолтойг НЗДТГ-ын ХМОНХХ мэдээлэв.



Холбоотой мэдээ