ОРХОН: Энэ сарын байдлаар 230 толгой мал зүй бусаар хорогджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2024-02-22 19:15:34
oyuka_hu@yahoo.com

Баян-Өндөр, 2024 оны хоёрдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Орхон аймагт энэ сарын байдлаар 230 толгой мал зүй бусаар хорогдоод байна. Энэ жил нийт 39 удаа цас орж, цасны зузаан хунгар газартаа 20-25 см, тал газарт 15 см байна.


Орхон аймагт нийт 175 329 толгой мал тоологдсон бөгөөд аймгийн ХХААГ-аас малчдаа эргэж хаваржилтын нөхцөл байдалтай танилцан, өвс, тэжээлийн хэрэгцээг судалжээ.


Аймгийн Онцгой комиссын шийдвэрээр Баян-Өндөр сумын аюулгүйн нөөцөөс 400 боодол өвс, 1000 шуудай тэжээлийг 400 малчинд олгосон байна. Цаашид ч аймгийн болон Баян-Өндөр, Жаргалант сумын нөөцөөс өвс, тэжээл нийлүүлэх юм.

 

 

Холбоотой мэдээ