ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-02-15 06:54:04

Улаанбаатар, 2024 оны хоёдугаар сарын 15 /МОНЦАМЭ/. Хоёрдугаар сарын 15-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тойм:

09.00 цагт: УОК-ын шуурхай штаб, ОБЕГ-аас нийслэлд халиа, тошин үүссэн нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар газар дээр нь мэдээлнэ. Утас: 8615-0069.

09.30 цагт: Хэвлэлийн хүрээлэнд: “Хэвлэл мэдээллийн хэрэглэгч-сэтгүүл зүйн хувьсал: Бэрхшээл ба боломж” сэдэвт уулзалт болно.

-УОК цаг үеийн асуудлаар хуралдана.

11.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: Арилжааны телевизүүд иргэдээс сар бүр хураамж авч буй үйлдлийг зогсоох, хуульд өөрчлөлт оруулах, иргэдийн гарын үсэг цуглуулах талаар мэдээлнэ. Утас: 8883-8885.

11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Эрх зүйч Э.Эрдэнэжамъян Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн асуудлаар ҮХЦ-д гомдол гаргаж буй талаар мэдээлнэ.

12.00 цагт: Оросын соёл, шинжлэх ухааны төвд: Про театрын бүтээл “Шадар гурван цэрэг” физикл жүжгийн тоглолтын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9611-7878. 9999-9072.

16.00 цагт: БНСУ-ын алдарт дуучид MC Снайпер, Ким Хён Жун Блү нар манай оронд ирнэ. Утас: 9499-9598.


-Төрийн албаны ерөнхий шалгалтын энэ оны эхний улирлын цахим бүртгэл эхлээд байна.

-Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс сэтгүүлчидтэй мэдээлэл солилцох цахим хуудас нээж байна.



Холбоотой мэдээ