ХОВД: Ойрын өдрүүдэд салхи шуургатай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-14 16:48:19

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Энэ сарын эхний арав хоногт Ховд аймгийн нийт нутгаар тогтуун, салхи шуурга бага байсан. 


Харин сүүлийн гурван өдрийн хугацаанд ихэнх сумын нутгаар хүчтэй салхи шуургатай байна.


Цаг агаарын урьдчилсан төлөв мэдээнээс үзэхэд маргааш буюу хоёрдугаар сарын 15-нд Алтайн салбар уулсаар болон нутгийн хойд хэсгээр салхи баруун өмнөөс секундэд 11-16 метр, зарим үед түр зуур секундэд 20-22 метр хүрнэ.


Мөн энэ сарын 15-16-нд шилжих шөнө, энэ сарын 16-ны өдөртөө ихэнх нутгаар салхины хурд секундэд 20-24 метр, зарим үед секундэд 28 метрийг давж хүчтэй шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байна. Иймээс иргэд болзошгүй аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагаас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ