ХОВД: Газар эзэмшигч иргэдийн тоо 6.2 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2024-02-08 14:31:29

Жаргалант, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Ховд аймаг өнөөдөр хөгжлийн бодлого, төлөвлөлтийг амжилттай хэрэгжүүлсэн шилдэг зургаан байгууллагыг шалгарууллаа.

Үүний нэг бол Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар юм.
 

Тус байгууллага нь газар зохион байгуулалтын 2023 оны төлөвлөгөөний дагуу 5680 иргэнд газар өмчлүүлжээ.

Энэ нь өмнөх онтой харьцуулахад 20.3 дахин их газар олгож, аймгийн хэмжээнд газар өмчлөгч, эзэмшигч иргэдийн тоо 20309-25989 болж, 6.2 хувиар өссөн үзүүлэлт юм.  

Холбоотой мэдээ