БАЯН-ӨЛГИЙ: Сар шинийн баярт зориулсан барилдаанд С.Бат-Үүл түрүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2024-02-08 11:17:10

Өлгий, 2024 оны хоёрдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ, Биеийн тамир, спортын газар, Үндэсний бөхийн холбоо хамтран XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн Сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдааныг энэ сарын 7-ны өдөр Өлгий хотын Спорт цогцолборт зохион байгууллаа.


Барилдаанд аймаг, цэргийн цолтой болон залуу 64 бөх хүч үзэн зодоглосноос тус аймгийн Алтай сумын харьяат аймгийн заан С.Бат-Үүл түрүүлж, Цэнгэл сумын харьяат аймгийн арслан М.Аманбек үзүүрлэв.


Мөн Булган сумын харьяат аймгийн начин Б.Сундуй, Ногооннуур сумын харьяат аймгийн начин Д.Алтынбек нар шөвгөрлөө.

Дунд шөвөгт аймгийн харцага Д.Бейбит, Ж.Бахытжан, Т.Жархын, сумын заан Х.Гасырбек нар шалгарав. 

Холбоотой мэдээ