ӨНӨӨДӨР: Үндэсний дээд лигийн шилдгүүдэд шагнал гардуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар,
2024 оны
хоёрдугаар
сарын 6
/МОНЦАМЭ/. Хоёрдугаар
сарын 6-ны мягмар гарагт болох зарим үйл явдлын тойм:
11.00 цагт: “Централ Тауэр”-т: МСБХ-ны Үндэсний дээд лигийн 2023-2024 оны улирлын
шилдгүүдэд шагнал гардуулах
ёслол болно.
11.30 цагт: Биеийн тамир, спортын улсын хороонд: “Парис-2024” зуны олимп, “Милан Кортина” өвлийн олимпын наадмын бэлтгэл ажлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга О.Баттулга, МҮОХ-ны ерөнхийлөгч Б.Баттүшигтэй санамж бичиг байгуулна.
11.30 цагт: “ЗМ” сонины мэдээллийн төвд: Монголын
Хүний төлөө намаас шударга ёсны төлөө эвлэлдэн
нэгдэхийг уриалж, СЕХ-нд
шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлнэ.
16.00 цагт: Манай улсад айлчилж буй ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга
А.Л.Оверчук Г.В.Плехановын нэрэмжит сургуульд зочилж, тус сургуулийн оюутан
сурагчидтай уулзана.
-Архангай аймгийн Засаг дарга сум, байгууллагын дарга нартай 2024 онд хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээ байгуулна.