Энэ 7 хоногт Монгол Улсад
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. 2024 оны хоёрдугаар сарын 5-наас 11-нд болох үйл явдлын
тойм:
Улаанбаатарт:
2 дугаар сарын 7-8-нд: Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн
Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч
Франк-Вальтер Штайнмайэр Монгол Улсад төрийн айлчлал хийнэ.
2-р сарын 5-нд: “Green Economy” Ногоон эдийн засаг уулзалт “Тогтвортой хөгжил ба сэргээгдэх эрчим хүч”
сэдвээр “Пума империал” зочид буудалд болно.
2-р сарын 5-нд: Цэргийн төв хэвлэл “Соёмбо” сонины 100 жилийн ойн өдрийг тохиолдуулан их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
2-р сарын 5-нд: 1924 онд “Ардын цэрэг” нэрээр уншигч түмэнд анхлан хүрсэн “Улаан од” нэрээрээ түмэндээ алдаршсан одоогийн “Соёмбо” сонины 100 ойн баярын хурал, хүндэтгэлийн тоглолт Офицерын ордонд болно.
2-р сарын 5-нд: “Интерном”-д 5-аас дээш насны хүүхдүүдэд зориулсан монгол
дуутай төгөлдөр хуурын номын нээлт болно
2-р сарын 7-нд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
2-р сарын 7-нд: “Монгол Улсын уул уурхайн салбар ба гадаадын шууд хөрөнгө оруулалт” хэлэлцүүлэг ГХЯ-нд болно.
2-р сарын 8-нд: Монголын
Хүүхдийн Урлан Бүтээх төвийн багш нарын 13 дахь жилдээ зохион байгуулж буй “ART & CRAFT" шилдэг бүтээлийн
үзэсгэлэн нээгдэнэ.
2-р сарын 10-нд: Монгол түмний уламжлалт Цагаан сарын шинийн
нэгэн тохионо
-МҮХАҮТ, Бизнесийн ёс
зүйн төв, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТББ, “Рио Тинто” компаниас улсын
хэмжээнд “Бизнесийн ёс зүйг түгээн дэлгэрүүлэх аян”-ыг зохион байгуулна.
Орон нутагт:
2-р сарын 5-нд: Өмнөговь
аймагт ажиллаж буй салбар салбарын “Инженерүүдийн
анхдугаар чуулга уулзалт”-ыг зохион
байгуулна.
2 дугаар сарын 3-5-нд: Ховд аймгийн сумдад
аварга малчдын шагнал гардуулна..
2 дугаар сарын 5-нд:
Сүхбаатар аймгийн аварга малчдын шагналыг нэгдсэн журмаар гардуулна.
2 дугаар сарын 5-нд: Дундговь
аймгийн аварга малчин, тариаланч, тэмээчин, аймгийн алдарт уяач цолын шагналыг
ЗДТГ-т гардуулна.
2 дугаар сарын 5-7-нд: Өвөрхангай аймгийн
аварга ажилтнууд, шилдэг сум, баг, тэргүүний агентлаг, байгууллагын шагналыг
гардуулна.
2 дугаар сарын 6-нд: Архангай аймгийн Засаг дарга сум,
байгууллагын дарга нартай 2024 онд хамтран ажиллах болон үр дүнгийн гэрээ
байгуулна.
2 дугаар сарын 7-нд: Баян-Өлгий аймгийн Соёл, урлагийн газар Цагаан сарын баярыг тохиолдуулан “Гэр бүлээрээ үндэсний хувцсаар гоёцгооё” уралдааныг зохион байгуулна.