Хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨМӨЗО-ны Баяннуур аймгийн аялал жуулчлал хариуцсан баг бүрэлдэхүүн Өмнөговь аймагт ажиллаж байна.
1989 оноос эхлэн хоёр аймгийн хамтын ажиллагааг жижиг худалдаа, ах дүү нар хоорондын уулзалтаар эхлүүлж байсан бол 2004 оноос нүүрс экспортолж эхэлснээр өргөжсөн юм. Харин энэ жилээс хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хил орчмын аялал жуулчлал, аялал жуулчлалын чөлөөт бүс байгуулан хамтарч ажиллахаар боллоо.
Мөн аялал жуулчлалын өдрийг тохиолдуулан Баяннуур аймагт болж буй наадамд Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Х.Батболдоор ахлуулсан малчид, иргэд, урлаг соёлынхон оролцож байгаа гэнэ.
Ийнхүү хоёр аймаг хамтын ажиллагаагаа сайжруулахад онцгой анхааран ажиллаж байна.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн