ТӨВ: Цагаан идээний үнэ нэмэгдэж, худалдан авалт нь мууджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2024-01-24 16:24:03

Зуунмод, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Сар шинийн баярыг тохиолдуулан айл өрх, иргэд баярын бэлтгэлээ базааж эхэлдэг энэ цаг үед баярын гол идээ болох сүү, цагаан идээний үнийн талаар судлав. Худалдаа эрхлэгчдийн хэлж байгаагаар цагаан идээний үнэ энэ жил нэмэгдсэн, иймд худалдан авалт муу байна гэв.


Тус аймагт сүү, цагаан идээ борлуулах жижиг худалдааны төвүүд олон бий. Аймгийн төвд өнөөдрийн байдлаар ааруул нэг килограмм нь дунджаар 27-30 мянга, шар тос 30-32 мянган төгрөг, тогооны өрөм жижиг нь 8-10 мянга, цагаан тос 27-28 мянган төгрөгийн үнэтэй байна.  



Төв аймгийн малчид сүүгээ боловсруулж, цагаан идээгээ их үйлдвэрлэдэг хэдий ч газар нутгийн онцлогоос хамааран аймгийн төвд урд болон зүүн бүсийн сумдын бүтээгдэхүүн элбэг байдаг. Бусад сум үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Улаанбаатар хот руу нийлүүлдэг аж.


Зуунмод суманд "Цагаан сар-2024" үзэсгэлэн худалдааг нэгдүгээр сарын 25,26-ны өдөр зохион байгуулна.  




Холбоотой мэдээ