“Зика” вирусийн халдвартай эхчүүдээс төрсөн хүүхдүүд эрүүл бойжиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
nyamtulga@montsame.mn
2016-09-28 10:59:29

МАНАГУА. /Xinhua/. Жирэмсэн байх үедээ “зика” вирусийн халдвар авсан эхчүүдээс төрсөн зургаан хүүхэд эрүүл энх бойжиж байна гэж Төв Америкийн Никарагуа улсын тэргүүн хатагтай Росарио Мурильо мэдэгдэв.

Эдгээр зургаан эх жирэмсэн байх үедээ “зика” вирусийн халдвар авсан бөгөөд тэднээс төрсөн хүүхдүүдийн биеийн байдал сайн, эрүүл саруул бойжиж байна. 

“Зика” вирусийн халдвар авсан жирэмсэн эхийн хүүхэд жижигхэн тархитай, “Гийена-Барре” гэх эмгэгтэй төрдөг гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын гуравдугаар сарын 31-нд гаргасан судалгаанд дурдсан билээ.

Өнөөг хүртэл тус улсад “зика” вирусийн халдвар авсан 1941 тохиолдол бүртгэгдсэнээс 1041 нь жирэмсэн эмэгтэй байна гэж Никарагуагийн Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ